Т.САЙХАН

ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 956 сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрлээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсад коронавирусын халдварын батлагдсан 326 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 312 эдгэрсэн бөгөөд 14 хүн эмчлэгдэж байна. 

Харин дэлхийн улс орнуудад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 338 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна.  Харин 222 мянган хүн эдгэрчээ.

Эх сурвалж:www.polit.mn