Б.ОД

Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газраас олгодог лавлагааг  ирэх сарын 1-нээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн зургаан  төвөөс олгохоор болжээ. Өмнө архивын лавлагааг  зөвхөн Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр /”100 айл”/-аас олгодог байсан юм. Дээрх салбаруудаас иргэний баримтын архивын 20 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн архивын долоон төрлийн лавлагааг авах боломжтой.

Мөн www.burtgel.mnwww.e-mongolia.mn  сайт болон ebarimt аппликейшнээр лавлагаа авах боломжтой.  Харин  төрийн цахим үйлчилгээний ТҮЦ машинаас иргэний баримтын архивын  зургаан төрлийн, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн архивын хоёр төрлийн нийт 10 төрлийн лавлагааг авч болно.

Эх сурвалж:www.polit.mn