С.САРУУЛ

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус цахим хурал өнөөдөр /2020.10.19/ болж ногдол ашиг хуваарилалтын явц, тайлан болон ТУЗ-ийн гишүүдийг шинээр сонгох зэрэг  асуудлыг хэлэлцжээ. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ 11 гишүүнтэй бөгөөд төрийн төлөөллийн долоон гишүүн,хараат бус гишүүн бий.

Өнөөдрийн хурлаар "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн төрийн төлөөллийн гишүүнээр,

-Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал,

-Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Т.Гантулга,

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ,

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Энх-Амгалан,

-Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр,

-"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,

-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нар сонгогджээ. Хараат бус гишүүдээр Д.Батхишиг, Ү.Амарбат, П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нар сонгогдсон байна

Эх сурвалж: www.polit.mn