Дивали баярын өдөр

0
хуваалцах
337
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд аравдугаар сарын 19-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Фижи улс Их Британийн колони байх үед их британичууд 3 хөлөг онгоцоор энэтхэгчүүдийг Фижид чихрийн нишингэ дээр ажилуулахаар авчирсан байна.Түүнээс хойш тэдгээр энэтхэгчүүд суурьшин үлдэж одоог хүртэл Фижид амьдарсаар байгаа ажээ.Одоогийн байдлаар Фижи арлын хүн амын 38 хувийг Индо-Фижи буюу Энэтхэг гаралтай фижичүүд эзэлдэг. Энэтхэгчүүдийн томоохон баярын нэг Дивали буюу Гэрлийн баяр. Энэ баярыг хиндичүүд Хинди календарын Кришна пашкагийн 13 дахь өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Мөн Грегорын календараар Дивали нь 10 дугаар сар болон 11 дүгээр сарын дунд үед болдог. Дивали баяр нь Энэтхэг, Непал, Шри Ланк, Малайз, Сингапур болон Фижи гэх мэт улсуудын Үндэсний амралтын өдөр юм. Хиндүчүүдэд Дивали нь хамгийн чухал баяруудын нэг бөгөөд энэ өдөр тэд гэр бүлээрээ цуглан цагийг хамтдаа өнгөрүүлдэг байна. Тэд гэрээ шөнийн турш гэрэлтүүлж мөн цэвэрхэн байлгадаг бөгөөд энэ нь бурхан Лакшмаг тавтай морилохыг бэлгэддэг байна. Мөн тэд энэ нь чөтгөр шулмасыг зайлуулдаг гэж үздэг. Дивали баярын үер шинэ хувцас өмсөн мөн амттан болон зуушийг гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгээ хуваалцдаг. Дивали баяр нь 5 өдрийн турш болдог ч Фижид Улс даяар нэг хоног амардаг байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1453.10.19.  энэ өдөр Бордо хотноо англичууд бууж өгснөөр Англи, Францын зуун жилийн дайн дуусчээ. Англичууд Францын нутагт Кале боомтыг л авч үлдсэн ба тус хот 1558 он хүртэл тэдний мэдэлд байв.

1605.10.19. Британийн эмч, гүн ухаантан Сэр Томас Браун Лондон хотноо 1605 оны аравдугаар сарын 19-нд төрөөд 1682 оны мөн энэ өдөр нас баржээ. Тэрээр хэдэн зуун жилийн дараа зарим улс орнуудын ирээдүй ямар байхыг гайхалтай зөвөөр хэлж байжээ. Тухайлбал, тэрээр АНУ байгуулагдахыг хэлж, түүнийг Испанийн Америк дахь колониар өргөжин том улс болно гэсэн байна. Мөн Оросыг  Европоос Хойд мөсөн далайгаар дамжин Хятад хүрэх тогтмол усан замтай болно гэж хэлж байжээ.

Эх сурвалж www.zms.mn