АН: Монгол Улс 73 төрлийн халамж өгч байна

0
хуваалцах
220
үзсэн

Т.САЙХАН

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /10.19/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгээс мэдээлэл өглөө.

 УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Гэтэл Сангийн яам маш хариуцлагагүй хандаж байна. Монгол Улсын төсөв 10 их наяд төгрөгийн алдагдал хүлээх ойлгомжтой болчихлоо.  Халамжийн бодлого хавтгайрч, хяналтаа алдлаа. Өнөөдөр 73 төрлийн халамж өгч байна. Үүнийг цэгцлэхгүй бол халамжийн бодлого ядууралд түлхэх бодлого болж байна. Энэ асуудалд АН судалгаа шинжилгээ байр сууриа нэгтгэлээ" гэв

Эх сурвалж:www.polit.mn