Э.Оюунболдын өмгөөлөгч шүүх хуралд ирсэнгүй

0
хуваалцах
867
үзсэн

С.САРУУЛ

Аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.10.19/ Дээд шүүхэд болохоор товлогдсон ч хойшиллоо. Учир нь Э.Оюунболдын өмгөөлөгч өвчтэй гэх шалтгаанаар шүүх хуралд ирсэнгүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь Солонгос улсын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзэн түүний барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг хэвээр үлдээж, хоёр дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн билээ. Хэдийгээр Э.Оюунболдын барилдах эрх нь сэргэсэн ч тэрбээр Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолоо хураалгахыг хүссэнгүй шүүхэд хандсан.

 Эх сурвалж: www.polit.mn

Irgen
Shuuh hurald irehgui hoishluulsan tohioldold yamar ch shiitgel bhgui yu
иргэд олон түмэн
Товлогдсон шүүх хуралд ирдгүй энэ эрүүл биш үзэгдлийг хуулиар зохицуулах,хуулиа ашиглах хэрэгжүүлэх цаг болсон байна шүү?сүүлийн үед шүүх товлосон цагтаа хуралаа хийх нь бараг больж,шалтгаан нь ерөөсөө нэг иймэрхүү өмгөөлөгч нь ирээгүй,холбогдогчын толгой өвдсөн,бие нь тавгүйрхсэн гэх мэт...