С.САРУУЛ

ЭМЯ “COVID-19”-ийн талаар ээлжит мэдээллээ өглөө.  ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораториуд  өнөөдөр (2020.10.18)  462 сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдсөн, “COVID-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 324 боллоо. Харин нэг хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна.

ЭМЯ-ны мэдээллээр, амралтын өдөр яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2465 дуудлага иржээ. Үүнээс 1014 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ, 1451 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.  Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэдийг дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар амны хаалтаа зүүн, гараа тогтмол ариутгаж, өөрийгөө болон дотнын хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-наас анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn