Т.САЙХАН

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны гүйцэтгэх захирал, Улсын заан Б.Сайнбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.

Уг асуудлаар МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдан түүний хүсэлтийг хүлээн авч, тэргүүлэгч, улсын гарьд И.Доржсамбууг МҮБХ-ны гүйцэтгэх захирлын албыг түр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын заан Б.Сайнбаярын хувьд 2018 онд МҮБХ-ны VIII “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр холбооны гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

МҮБХ-ноос 2020 оны аравдугаар сарын 24-ний өдөр Цэцдийн зөвлөлийн хурлаа зарлаж, дараагийн “Их Эе” хурлын товыг хэлэлцэж тогтохоор болсон. “Их Эе” хурлаараа МҮБХ-ны шинэ тэргүүнийг сонгоно.

Эх сурвалж:www.polit.mn