Т.САЙХАН

Энэ сарын сүүлийн арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг  ЦУОШГ-аас гаргажээ. Ирэх арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын хэм өмнөх үеэс хүйтэрч  цас орж, цас болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг анхааруулж байна. Дэлгэрэнгүйг хүргэж байна. 

Баруун аймгуудын нутгаар – Энэ сард агаарын дундаж температур Увс аймгийн ихэнх, Завхан аймгийн баруун,  Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын хойд хэсгээр олон жилийн дундаж/ОЖД/-аас 1.5 – 2C хүйтэн, бусад нутгаар ОЖД–ийн орчим байгаа. Хур тунадас нийт нутгаар ОЖД – ийн орчим байна. Агаарын температур хур тунадасны уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, ирэх арав хоногийн эхээр зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар – Ирэх арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5С – аар хүйтэрнэ. Агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй мөн ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 6 – 11 м/с, ирэх хоногийн эхээр зарим үед 15 – 17 м/с хүртэл ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар – Хэнтий, Дорнод аймгуудын хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа. Хур тунадас Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур, хур тунадасны хувьд ирэх арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5С – аар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Ирэх арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, ирэх арав хоногийн эхээр зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар – Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД – ийн орчим байгаа. Хур тунадас Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр   ОЖД – аас ахиу,  бусад нутгаар ОЖД – ийн орчим байна. Агаарын температур, хур тунадасны хувьд ирэх арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5С – аар сэрүүснэ. Ирэх арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с ирэх хоногийн эхээр  зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ.

2020 оны 10 дугаар сарын урьдчилсан төлөвөөр Монгол орны нутгийн баруун хэсэг буюу Увсын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудын хойд, Завхан аймгийн баруун хэсгээр мөн Дорнод, Төв, Хэнтий аймгуудын хойд хэсгээр Сэлэнгэ аймгийн зүүнээр ОЖД-аас хүйтэн бусад нутгаар дунджийн орчим байна. Харин хур тунадасны хувьд Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Эх сурвалж:www.polit.mn