Т.САЙХАН

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа өнөөдөр /10.16/  орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ. 

Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа "АН энэ удаагийн сонгуульд  нийслэлд нэг дүүрэгт буюу Сүхбаатар дүүрэгт ялж, нийтдээ найман суудал авлаа. Сонгуулийн үеэр эргэлзээ төрүүлсэн олон асуудал гарсан. Хар машин байна.  “Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар амжилттай хэрэгжсэн юм, хар машин дээр нэрс оруулж болно" гэж ярьсан.  Хоёрдугаарт, УБЕГ нэрсийн жагсаалт дээр эрх баригч намын талд ажилласан байх магадлалтай. УИХ-ын сонгуулийн тухай хуульд өмнө нь  нэр дэвшигчид хэний саналаар сонгогдох гэж байгаагаа мэдэх эрхтэй  байсан. Сонгууль болохоос 20-иос доошгүй хоногийн өмнө тухайн нэр дэвшигчид нэрсийн жагсаалтыг өгдөг байсан. Гэтэл сүүлд Сонгуулийн тухай хуулиар нэрсийн жагсаалтыг  нууцалсан. Энэ заалтаа  хуульдаа оруулаад баталчихсан. Эндээс эргэлзээтэй байдал үүсч байна. УИХ-ын сонгуулиар олон тооны "царцаа" оруулсан байх магадлалтай. Яагаад гуравхан сарын дараа болох  орон нутгийн сонгуулиар нэрсийн жагсаалтыг нууцлав гэдэг асуулт гарч ирж байна.Энэ тохиолдолд нэг хүн магадгүй 5-6 удаа санал өгсөн байх эргэлзээг дагуулж байгаа. АН ялагдсандаа тайлбар шалтаг тоочиж  байгаа юм биш. Ковидоос болоод энэ удаагийн сонгуульд гадны ажиглагчид орж ирсэнгүй.   Эрх баригч намын өөрсдийнх нь томилсон, үүрэг өгсөн хүмүүс сонгуульд ажилласан.  Энэ мэтээр эрх баригч нам давуу байдал үүсгэсэн. Уг нь намуудын төлөөллийг оролцуулж байж сонгуулийг зохион байгуулдаг болвол шударга болно. Эрх баригч намаас томилогдсон хүмүүс сонгуулийг зохион байгуулах нь илт нэг талд давуу байдал үүсгэдэг” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn