Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар  Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Засгийн газрыг концесс байгуулсан талаар баримт хэллээ. Тэрээр "Ерөнхий сайд концессын гэрээ байгуулаагүй гэж битгий худлаа хэлээд бай. Танай Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 29-нд концессын гэрээ байгуулсан. Монгол Улсын Засгийн газар болон Тал нутгийн хөгжлийн замтай Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын 250 км авто замын төслийг хэрэгжүүлэх барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээ байгуулсан байна. Цагаан дэл, Хангимандал руу барьж байгаа. Нийт 955 км замыг 3.3 их наяд буюу Чингис бондтой тэмцэх хэмжээний их мөнгөөр барьж байгаа. Нэг км замыг 4 тэрбум 686 сая төгрөгөөр барьж байна. 4-5 дахин өндөр үнээр барьж байна, Засгийн газрын тэргүүн ээ. Энэ концессын гэрээ надад ирснээс хойш би Өмнөговь аймаг руу явж үзсэн. Тэнд хүнд даацын нэг км ч зам тавигдаагүй байсан. Гэтэл 400 тэрбум төгрөг гараад явчихсан байна. Манайх концессын гэрээ хийсэн Засгийн газрыг огцруулсан. Барих, ашиглах, шилжүүлэх гэрээтэй концесс. Гэхдээ ийм их мөнгөөр барьсан зам удахгүй дампуурна. Барьсан замаа 20 сая тонн нүүрсээр гэрээ байгуулаад зарах тухай ярьж байгаа" гэсэн байр суурь ирэлхийллээ. 

Эх сурвалж:www.polit.mn