З.БАТЦЭЦЭГ

Ус хүргэх, унагах, удаан цэнэглэх үед гэхчдэн батарей нь асуудалтай ямар ч утас дэлбэрч болно гэнэ. Энэ талаар “Интеллектуалтный Резерв” компаний захирал Павел Мясоедов “Прайм” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Голдуу Samsung компанийн ухаалаг утас дэлбэрдэг. Galaxy Note 7 утсыг худалдаанаас буцааж татаж авч байсан тохиолдол бий. Мөн Apple брэндийн айфон, айпад дэлбэрсэн тохиолдол ч байсан” гэсэн байна. Иймэрхүү тохиолдол үүсгэхгүйн тулд зайнд нь сөрөг нөлөө үзүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэт халаахгүй, буруу цэнэглэгчээр цэнэглэхгүй, удаан цэнэглэхгүй, хатуу гадаргуу дээр унагахгүй байх зэргийг анхаарах ёстой аж. Хэрвээ зай нь утсан дотроо хөвсийсөн байвал заавал солих ёстой гэж П.Мясоедев онцоллоо. Урд нь  Hi-Tech-Mail.ru-гийн  удирдагч Дмитрий Рябинин ухаалаг утсыг гурван жилд нэг удаа сольж байх хэрэгтэй. Үүнээс удаан хугацаангаар ашиглахаар батарей нь цэнэгээ удаан барьж чадахгүй гэж хэлж байсан юм.

Эх сурвалж www.lenta.ru