С.САРУУЛ

Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын зарим нутагт өвөлжилт хүндэрч, малчдын амьдралын баталгаа алдагдах эрсдэл үүсээд байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ган гачигт өртсөн зургаан аймгийн малчдын амьжиргааг дэмжих, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг сайжруулах талаар хэлэлцэх шуурхай хурлыг Баасан гарагийн өглөө зарлалаа. Шуурхай хуралд Засгийн газар, салбарын төлөөлөл болон өвөлжилт хүндэрч болзошгүй зургаан аймгийн удирдлагууд оролцонх юм.

Эх сурвалж: www.polit.mn