Ч.ЗОТОЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.10.15/ 15.00 цагт  нийслэлийн 48 дугаар  сургууль дээр саналаа өглөө. Төрийн тэргүүн  саналаа өгсний дараа хэвлэлийнхнээр дамжуулан ард түмэндээ хандаж  сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ  “Нийт сонгогчдын ирц 35 хувьтай байна. Энэ бол ирц бага байна гэсэн үг. Залуучууд маань  сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулиа өгөөгүй  байгаа иргэд санал авах цаг хаахаас өмнө амжиж саналаа өгч иргэнийхээ эрх, үүргийг биелүүлээрэй. Сонгуульд оролцоогүй, сонгуулиар нийгмийн харилцааг өөрчлөөгүй байж дараа нь хариуцлага тооцох асуудлыг нэхэх нь уялдаагүй болчихдог. Жишээлбэл, саяхан нийслэл дээр  сургуулийн хүүхэд зөөдөг шар автобусыг худалдаж авсан  үнийн талаар маргаан гараад байсан. Хэрэв  нийслэлийн иргэдийн төлөөлөгчид  олон намын тогтолцоотой, түүнийг өгсөн, авсан   тендер  дээр хяналттайгаар  асуудлыг хэрэгжүүлсэн   бол ийм маргаан гарч иргэдийг талцуулахгүй байж болох юм. Тэгэхээр өөрчлөлтийг сонгуулиар хийдэг ардчиллын  алтан зарчмыг ойлгож иргэд орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцоорой” гэв.

Эх сурвалж:www.polit.mn