Т.САЙХАН

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр /10.14/ коронавирусын нөхцөл байдлын тухай  мэдээлэл өглөө. Тэрээр "Сүүлийн хоёр хоногт нийтдээ 1352 хүнд хийсэн шинжилгээ хийхэд хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 10-нд Токио Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй нараас коронавирус илэрлээ. Ингээд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүнээс коронавирус илрээд байна” гэв. Өнөөдөр ОХУ-ын иргэн 53 настай эрэгтэй эдгэрч сувилал руу шилжжээ.  Ийнхүү Монгол Улсад батлагдсан  нийт тохиолдол 320 болж, үүнээс 311 нь эдгэрсэн нь 97 хувийн эдгэрэлттэй байна.  Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалд, дөрөв нь гэрийн ажиглалтад 297 хүний ажиглалт тандалт бүрэн дууссан. ХӨСҮТ-д өнөөдөр есөн хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлэхэд долоо нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна” гэсэн мэдээлэл өгөв.

Эх сурвалж:www.polit.mn