Т.САЙХАН

БШУ-ы сайдын тушаалаар энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван улирлаар хичээллүүлэх болсон билээ. ЕБС-ийн амралтын хуваарийг хүргэж байна.

Амралтын хуваарь

I УЛИРАЛ- 1-12 дугаар анги 16 долоо хоног хичээллэж, 2020.12.21- 2021.01.31-нийг хүртэл амарч, хоёрдугаар сарын 1-нд хичээл орно.

II УЛИРАЛ- 1-12 дугаар анги 2021.02.01-2021.03.26-ныг хүртэл найман долоо хоног хичээллэж, 2021.03.29-2021.04.02-ныг хүртэл 7 хоног амарна.  

III УЛИРАЛ- 1-5-р анги 8 долоо хоног, 6-12-р анги 9 долоо хоног хичээллэнэ.

  • 1-3 дугаар анги 2021.04.05- 2021.05.28-ныг хүртэл хичээллээд амарна. 

  • 4-5-р анги 2021.04.05- 2021.05.28-ныг хүртэл хичээллээд, долоо хоног шалгалтаа өгч, 6-р сарын 4-нөөс зуны амралт эхэлнэ. 

  • 6-12-дугаар анги 2021.04.05-2021.06.04-нийг хүртэл хичээллээд, шалгалтын долоо хоног эхэлнэ. 6-р сарын 11-нээс зуны амралт эхэлнэ. 

Эх сурвалж:www.polit.mn