Б.ДОЛЖИНЖАВ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны гуравдугаар улирлын шүүн таслах ажиллагааны тайлан мэдээг өнөөдөр танилцууллаа.  Манай улсын шүүх энэ оны гуравдугаар улиралд 61104 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Энэ талаар Шүүхийн захиргааны удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Э.Амарсанаа "Анхан шатны шүүхээс эрүүгийн 10827, иргэний 41903, захиргааны 1120 буюу нийт 53850 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Үүний 16635 зөрчлийн хэрэгт  нь шийтгэл оногдуулсан. Мөн 10700 хүн, гурван хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 729 хүнийг хугацаанаас нь өмнө сулласан байна. Харин 1085 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан" гэсэн юм.  Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэрэг маргааныг өнгөрсөн онтой харьцуулбал эрүүгийн хэрэг долоон хувиар, иргэний хэрэг 37 хувиар өсчээ. Харин захиргааны хэрэг  таван хувиар буурсан байна. 

Давж заалдах шатны шүүх энэ оны гуравдугаар улиралд эрүүгийн 2122, иргэний 2751, захиргааны 983 хэргийг хянан шийдвэрлэж, 284 зөрчилд шийтгэл оногдуулжээ. Харин Хяналтын шатны шүүх эрүүгийн 495, иргэний 567, захиргааны 336 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn