Ц.Элбэгдорж: Энэ Орон нутгийн сонгуулийн дүн урьдчилаад шийдэгдчихсэн байгаа

0
хуваалцах
218
үзсэн

Сонгууль шударга болдог уу? Хар машин "зөв" тоолдог уу? Сонгуулийн төв байгууллага сонгуулийн дүнд нөлөөлдөг үү, аль эсвэл эрх баригчид уу? 
Ийм эргэлзээтэй асуулт сонгууль бүрээр гардаг болсон. 
Хэн ч хариулт өгдөггүй. Эцэслэдэггүй. Эргэлзээг тайлдаггүй. 
Сонгуулийн дүн гарлаа, "бандан тас" болоод дуусдаг. 
Тэгвэл эдгээр асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2009, 2013 онд тус тус сонгогдсон Цахиагийн Элбэгдорж анх удаа тайлбар өглөө. Тэрээр 2020 оны есдүгээр сарын 17-нд нэгэн телевизийн ярилцлагад оролцохдоо Монгол Улсад болдог сонгууль, тэдгээрийн дүнгийн талаар маш ноцтой мэдэгдлийг хийв. 
Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн дүнг эрх баригчмд урьдчилаад шийдчихсэн байдаг, тэд "60 тэрбум"-ынхаа луйврыг бодитоор үргэлжлүүлж байгааг илчлэв.
Тэрээр "Би өмнө нь ярилцлагадаа Их хурлын сонгуультай холбоотой үг хэлж байсан. Миний хэлсэн үг байгаа шүү. Наад сонгуулийн чинь дүн бол урьдчилаад гардаг болчихсон байна шдээ, Монголд. Ер нь Монголын сонгууль бол joke гэж хэлдэг юм. Ер нь бол онигоо болчихсон байна аа. Энийг бүртгэлийн байгууллагаар дамжуулж хийж байна. Дээр нь сонгуулийн автоматжуулсан систем дотор асуудал орчихсон байна. Сая сонгуулийн дүн гарсны дараа бөөн юм болоо биз дээ. Таслал гарлаа, тоо ингэж өөрчлөгдлөө, болохгүй юм байна гээд. Тэгээд бас хар машинд өгсөн саналын хуудсыг тоолно гэж шаардаад байна лээ. Тэрийг тоолоод юу ч гарч ирэхгүй. Тоо нь тулаад л байна. Хамгийн гол асуудал нь тэр хар машинаас гараад хороон дээр очих, хэсгээс гараад хороон дээр, хорооноос дүүрэг явах, хамгийн гол нь хорооноос СЕХ явах, тэр хооронд наад тоонууд чинь засагдчихаад байна. Тэр сум, баг дээр байгаа хар машинд ямар ч асуудал байхгүй. Тэр талаар мэргэжилтнүүдийн яриад байгаа үнэн. Тэгэхээр сумаас аймаг орох, аймгаас СЕХ ороход л асуудал үүсчихээд байгаа шүү дээ. Би нэг юм шаардаад байгаа. Нэр дэвшигчид, сонгуульд оролцож байгаа намууд нэг л шаардлага тавиач ээ. Хар машин дээр тоолсон тоо, тэндээс дараагийн шатанд явж байгаа тоог дандаа цаасан дээр баталгаажуул. Давхар цаасаар хянаад яв. Би Европын Холбоо, зарим олон улсын сонгуультай холбоотой хуралд оролцож байсан. Сонгуулийн нарийн юм судалдаг мэргэжилтнүүд ирж хэлж байсан шүү. Танайх бол тийм болсон шдээ. Сталины нэг үг байдаг шд, сонгуулийг хийхдээ биш тоолохдоо байдаг юм гэж. Монголд өнөөдөр яасан гэхээр тэр тоог яаж гаргах процесст л учир байгаа юм. Тэгэхээр энэ Орон нутгийн сонгуулийн дүнг би шийдэгдчихсэн асуудал даа гэж харж байгаа. Ирэх Монголын сонгуулийн дүн ч шийдэгдчихсэн. Хэрвээ энэ Их хурал шийдэж, ард түмэн анхаарахгүй бол Монгол Улс сонгуулийн хувьд Хойд Солонгос болчихсон. Сая бол тохируулга хийж байсан хүмүүс нь жаахан алдаа гаргачихгүй юм даа. Тэрнээс биш наадуул чинь хэдийнэ зурчихсан. 62 хүн гарна гээд сонгуулиас өмнө яригдчихсан байсан" гэж мэдэгдлээ.

Эх сурвалж:www.polit.mn