Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг шалгаж дуусчээ

0
хуваалцах
246
үзсэн

П.МАНДАХ

 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсгийн “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх хэрэгт шалгасан.

Тодруулбал, Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж нэр бүхий аж ахуйн нэгж, түүний охин компаниудад давуу байдал олгосон гэх үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан юм. Мөн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан, оффшортой холбоотой гэх үйлдлүүдийг шалгаж байгаа гэх мэдээллийг холбогдох байгууллагаас өгч байв. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дууссан байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид уг хэргийг нотлогдсон гэж үзэж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.13 МЯГМАР № 198 (6423)

Батлагад
Ардчилал, эрх чөлөө Монголд, монголчуудад авчирч Монголыг жинхэнэ утгаар нь тусгаар тогтнуулсан Элбэгдоржийг Батлага гүтгэж, прокурорт шалгуулах гомдол гаргасан. Жинхэнэ шалтгаан нь Тавантолгойг Батлага ганцаараа зүгээр авна гэхэд Элбэгдорж өгөлгүй иргэн бүрт 1072 ш хувьцаа болгоод өгчихсөн. Монголын төрийн мөнгийг ганцаараа цөлмөж, стратегийн үйлдвэрүүд, зочид буудлыг хулгайлсан, алуурчин Батлагыг яаралтай огцруулж, шалгаж ялыг нь өгч хөрөнгийг нь хураахыг ард түмэн хүсч байна.