Т.САЙХАН

2016-2020 онд нийслэлд ямар шинэчлэлийн ажил хийгдэв.  Нийслэлийн иргэд хотын удирдлагуудаас их зүйлийг хүлээдэг ч тэр хүлээст хүрч ажиллаж чадсангүй.   Хотын удирдлагууд өөртөө итгэлгүй, тооцоо судалгаагүй шийдвэрийг сэтгэлийн хөөрлөөр гаргасан нь олонтой.    Хамгийн энгийн жишээ гэхэд автозамыг түгжрэлийг бууруулах нэрээр хотын уулзваруудад зүүн эргэхийг хориглосон шийдвэр байв. Тодруулбал, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх долоон уулзварт зүүн эргэхийг хориглосон шийдвэр гарсан.  Үүнээс 11 хоногийн дараа эргэж цуцлах чиглэлийг хотын дарга холбогдох хүмүүст үүрэгдлээ. Үүний дагуу хуучин дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн.   Энэ тооцоо судалгаагүй шийдвэрт 956 сая төгрөг зарцуулсан байдаг.  Энэ нь Монголын ард түмний “халааснаас” гарсан гэсэн үг.  Гэвч төсвийн мөнгөнөөс  “хулгайлсан”  энэ асуудалд хэн ч хариуцлага хүлээгээгүй.   Энэ мэтчилэн гаргасан тушаал шийдвэрүүдээсээ буцсан,  буцсан хариуцлагаа хэн нэг албан тушаалтан биш төсөв мөнгөнд дохсон дөрвөн жил өнгөрлөө.  Улсын мөнгө уйлдаггүй...

Эх сурвалж:www.polit.mn