Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд аравдугаар сарын 13-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Тува улс ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон өдөр. Албан ёсны нэр  нь Тыва улс. Үндсэн хуулиараа Тыва ба Тува нэр нь адилхан. Азийн төвд газар зүйн байрлалтай. Тува 1758-1911 онуудад Манжийн, 1912-1918 онуудад Оросын мэдэлд байжээ. 1918 оны зургадугаар сарын 18-нд тусгаар тогтносон Тагна-Тува улсыг зарлаад 1921 оноос Тува ард улс болж дэлхийн хоёр дахь социалист орон болж байжээ. Тува ард улс 1944 оны аравдугаар сарын 13-нд Зөвлөлт холбоот социалист Орос улсын бүрэлдэхүүнд автономи болон оржээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1990.10.13. Байгалийн гамшгийн аюулыг бууруулах олон улсын өдрийг  НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолын дагуу Байгалын гамшгийн аюулыг бууруулах арван жилийн хүрээнд 1990 онд анх удаа тэмдэглэжээ. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1999 онд энэ өдрийг жил бүр тэмдэглэж байхаар шийдсэн байна. Байгалийн гамшгийн улмаас дэлхий даяар өдөрт дунджаар 184 хүн амиа алдаж байна. Хотжилтын улмаас байгалийн гамшгаар үрэгдэгсдийн тоо улам өсөх хандлагатай болж байна. Хэрэв урьдчилан сэргийлэх талдаа улс орнууд улам ихийг хийвэл сая сая хүний амийг аварч чадна.

1925.10.13. Маргарет тэтчер энэ өдөр Их Британи улсын Грантам хотод нутгийн бизнесмэний охин болон мэндэлжээ. Түүний жинхэнэ нэр нь Маргарет Хилда Робертс бөгөөд түүнийг "Төмөр хатагтай" хэмээн хочилдог.  Тэрээр Их Британийн Консерватив намын тэргүүн байсан бөгөөд 1979 оны тавдугаар сард Их Британийн ерөнхий сайдаар сонгогдсон. Энэ албан тушаалыг хашсан анхны эмэгтэй болсон.

1999.10.12. Сараево хотын 29 настай Фатимагийн төрүүлсэн Хелач хүү дэлхийн зургаан тэрбум дахь иргэн гэж бүртгэгджээ.

Эх сурвалж www.zms.mn