Т.САЙХАН

МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлд бүрэн эрхээ хэрэгжүүлж, ажиллалаа.  Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хотын иргэн таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ.   Ажиллаж амьдрах орчин сайжирсан уу.   Дэлхийн хотуудын адил хөгжил дэвшил харагдав уу.  Энэ асуултад иргэн бүр сэтгэл дундуур хариулна. 

МАН "Аз жаргалтай хот" гэсэн нялуун, чамин үгээр иргэдийн сэтгэлийг татаж, хуурсан.  Өнгөрсөн хугацаанд  хууртагдсан гэдгээ бид хангалттай ойлгосон.  Гэвч аз жаргалтай хот болгохын төлөө хөтөлбөр боловсруулж, түүнийгээ онц сайн хэрэгжүүлсэн гэж иргэдийг хуураад зогсохгүй бүүр басамжлав. 

Улаанбаатарт юун аз жаргал түгжрэлээс эхлээд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу, явган хүн алхах газаргүй, эрүүл мэндийн үйлчилгээ муу, утаатай, үндэсний үйлдвэрлэл цөөн, нийтийн тээвэр хүрэлцээгүй, амар тайван аюулгүй амьдрах орчин байхгүй, иргэд гудамжинд хаана ч хамаагүй тамхи татдаг гэх мэтчилэн асуудал олон байна.  Наад захын иргэдийн нүдэнд ил, өдөр тутмын амьдралд нь саад учруулж байгаа асуудлыг шийдвэрлэж чадаагүй хэрнээ “Аз жаргалтай хот” хөтөлбөр ярьж, түүнийгээ "онц"-оор үнэлж байгаа нь тун харамсалтай бөгөөд бачуурмаар.  

Эх сурвалж:www.polit.mn