Б.ОД

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн  IV хороонд байрлах “Потала” хоолны газарт холбогдох улсын байцаагчид шалгалт хийжээ. Шалгалтаар үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй, ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй зөрчил илэрсэн байна.  Тиймээс  Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн  тав дахь хэсгийг үндэслэн зөрчлийн хэрэг нээн, улсын байцаагчийн актаар  өчигдрөөс үйл ажиллагааг нь түр зогсоожээ.

Эх сурвалж:www.polit.mn