С.САРУУЛ

Өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудаас дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны мах экспортлох тоо хэмжээг 40000 тонноор нэмэгдүүлэх шийдвэрийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргалаа. Дээрх зургаан аймгаас нийтдээ 5.2 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой. ХХААХҮ-ийн яамнаас дээрх зургаан аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийх хүсэлтийг Улсын онцгой комисст гаргасан. Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд анх удаа зудын эрсдэлт аймгуудад дулааны аргаар боловсруулсан мах экспортлох тоо хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn