Хөнгөлөлттэй эмийн үнэ, жагсаалтыг шинэчилнэ

0
хуваалцах
137
үзсэн

С.САРУУЛ

Иргэд хөнгөлөлттэй эмээ бүх шатны эмнэлгийн эмчээр жор бичүүлж, дурын эмийн сангаас авахаар болсон. Энэ өөрчлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Хөнгөлөлтөд хамрагдахдаа иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байхад болно.

Тэгвэл Эрүүл  мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг эрэлт хэрэгцээнд тохируулан, эмийн үнийг олон улсын жишигтэй уялдуулан шинэчлэх ажлыг эхлүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn