Б.ОД

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн хөл хорио тогтоож, үзвэр үйлчилгээг хаасан нь урлаг сонирхогчдын  хувьд тун таагүй үйл явдал болсон юм. Ийн хагас жилийн дараа УДБЭТ хаалгаа нээсэн нь сонгодог урлаг сонирхогчдын магнайг тэнийлгэлээ. Тодруулбал, УДБЭТ ирэх сарын 3-4-нд “Учиртай гурван толгой” дуурь болон “Үйлийн гурван толгой” балетаар  тоглолтын 58 дахь улирлаа нээх гэж байна. Энэ талаар  УДБЭТ-ын ерөнхий захирал Ц.Түвшинтөгс "Энэ улиралд үндэсний сонгодог бүтээлүүдийг үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөнөөрөө онцлогтой.  Жил бүр "Учиртай гурван толгой" дууриар улирлаа нээж, хаадаг уламжлалтай. Учир нь энэ бол Монголын өв уламжлал, ёс заншлыг өгүүлсэн шилдэг уран бүтээл юм. Мөн манай театрын маркетинг судалгааны алба сүүлийн 20 жилд манай улсад болон олон улсад тоглосон сонгодог бүтээлүүдийг судалсан.  Үүнд түшиглэн уран бүтээлийн хуваарийг гаргана. Өмнө нь бүтэн жилээр нь хуваариа төлөвлөдөг байсан бол энэ жилээс эхлэн гурван сараар гаргадаг болсон" гэж ярилаа. Тоглолтын 58 дахь улирлын нээлтийн үйл ажиллагааны тоглолтын удирдаачаар УГЗ Ц.Мөнхболд туслах найруулагчаар, гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, хөтлөх найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Б.Туул нар ажиллана.

Эх сурвалж:www.polit.mn