Б.ДОЛЖИНЖАВ

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх,  эрсдэлийн талаарх иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх   зорилгоор “Зөвлөмжийг дагая-Зөв хийе” зөвлөгөөнийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар хамтран өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр Нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Өнөөдрийн байдлаар нийслэл хотод галладаг 200 мянга гаруй айл өрх байна. Орон тооны бус өрхийн хяналтын 4200 гаруй ажилчин ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, өвлийг өнтэй давах зөвлөгөө, мэдээллээр ханган, ажиллаж байна. Мөн тэд өрхүүдийн яндангын хөөлөлт, ханын пийшин, зуухны аюулгүй байдал, бүрэн бүтэн эсэхэд шалгалт хийхээс гадна түүхий нүүрс түлж буй эсэхэд  хяналт тавьж ажиллаж байна” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn