З.БАТЦЭЦЭГ

Япон улс саран дээр түлшний үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэ тухай KYODO агентлаг мэдэгдлээ. Японы мэргэжилтнүүд энэ үйлдвэрээ дэлхийн  хиймэл дагуулыг хөгжүүлэх зорилготойгоор ашиглана гэлээ. Тэд хэлэхдээ тэнгэрийн биетийн өмнөд бүсэд үйлдвэрээ барьж магадгүй ба эрдэмтэд тэндээс мөсөн ордууд олох хүлээлттэй байгаа юм. Тэдний үзэж байгаагаар усыг хүчилтөрөгч устөрөгчид задалж дараа нь түлш болгон хувиргаад саран дээгүүр хэдэн мянган километр замыг туулах боломжтой гэв. Япончууд үйлдвэрээ 2035 он гэхэд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж:gazeta.ru