Б.ДОЛЖИНЖАВ

Коронавирусын улмаас сургуулийн насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь стресстэж байна гэсэн судалгааг Японы улсын анагаах ухааны хүрээлэн гаргажээ.  Тодруулбал, бага, дунд, ахлах ангийн сурагчдын 72 хувь нь коронавирусын  халдвар авахаас эмээж, хичээлдээ сайн төвлөрч чадахгүй байна хэмээн хариулжээ. Тухайлбал, сурагчдын 32 хувь нь өөрөө болон гэр бүлийн гишүүд нь халдвар авсан  эсэхийг мэдэхийг хүсэхгүй байна, 47 хувь нь хэн нэг нь халдвар авсан бол үүнийг нуухыг хүсч байна хэмээн хариулсан байна. Энэ судалгаанд 7-17 насны 6722 хүүхэд хамрагдсан аж.

 Энэ санаа зовнилын улмаас сурагчдын есөн хувь нь гэр бүлийн гишүүд болон тэжээвэр амьтад, өөрийгөө гэмтээж байна гэсэн дүн  гарсан байна. Судалгааны үр дүнгийн талааар судлаач, хүүхдийн эмч Ханай Маюми “Хүүхдүүд бухимдахаараа түрэмгий, цочимтгой болдог. Тиймээс тэдний энэ бухимдлыг багасгахын тулд эцэг эхчүүд хүүхдүүдээ ойлгож харилцах нь чухал юм” хэмээн ярьжээ.

Эх сурвалж:Japan Today