Элчин сайдад яригдаж байсан Г.Тэнгэрийг Тавантолгой цахилгаан станцын захирлаар томилжээ

0
хуваалцах
221
үзсэн

Т.САЙХАН

2018 онд Япон Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд болно хэмээн яригдаж байсан Г.Тэнгэрийг  Тавантолгой цахилгаан станцын захирлаар томилжээ.  Тухайн үед Ерөнхийлөгч  Х.Баттулга Г.Тэнгэрийг Элчин сайдаар томилохыг дэмжээгүй юм. Тэгвэл  тэрээр Тавантолгойн цахилгаан станц төслийг хариуцахаар болсон байна. 

 2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Тавантолгой цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэр гаргасан юм.

Г.Тэнгэр 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 2006 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2016 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль төгсч, Нидерландын Клингендалийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Франц, орос, англи хэлний мэдлэгтэй, “Тэргүүн итгэмжит” дипломат цолтой, гадаад харилцааны салбарт 11 жил ажилласан байна. 

Эх сурвалж:www.polit.mn