Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд есдүгээр сарын 29-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Зүрхний дэлхийн холбооны санаачилгаар Дэлхийн зүрхний өдрийг  анх 1999 онд зохион байгуулжээ. Энэ арга хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Юнеско зэрэг байгууллагууд дэмжжээ. Эхлээд энэ өдрийг есдүгээр сарын сүүлийн ням гаригт тэмдэглэж байсан бөгөөд 2011 оноос есдүгээр сарын 29 гэсэн тусгай өдөртэй болгожээ. Зүрх, судасны өвчин зүрх хаагдах, тархинд цус харвах зэрэг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор өнөөдөр энэ өдрийг дэлхийн 100 гаруй оронд “Амьдралд зориулагдсан зүрх” уриан дор тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1547.09.29. Мигель де Сервантес Сааведра  энэ өдөр мэндэлжээ. Испанийн томоохон зохиолч бөгөөд уран зохиолын испани хэлийг бүтээгч Мигель де Сервантес Сааведра Испанийн ид цэцэглэлтийн үед төрөөд  түүний уналтын эхэн үеийг үзжээ. Түүний онч үгээс: “Эмэгтэй хүний зөвлөгөө сүрхий зүйл биш. Гэхдээ түүнийг үл сонсогч нь бол өөрөө тэнэг”, “Муухан цув дор сайн архичин нуугдаж байдаг”, “Хөгжим тоглож байгаа газарт муу зүйл огт байхгүй”, “Дүүжлэгдсэн хүний гэрт олсны тухай ярьдаггүй”.

1650.09.29. Лондон хотын оршин суугч Генри Робинсс гэгч  Триднидл-стрит  гудамжнаа дэлхийн анхны гэрлэх ёслолын конторыг “Болзоо ба хаягийн товчоо” нэртэйгээр нээжээ.

1852.09.29. Францын инженер Анри Жиффар энэ өдөр агаараар хөвөлтийн моторт эринийг нээжээ. Тэрээр Парисын морин тойруулгын газраа 44 метрийн  навчин тамхины хэлбэртэй баллоныг устөрөгчийн хийгээр дүүргээд түүнийгээ гурван морины хүчтэй  уурын хөдөлгүүрээр тоноглосон нь том сэнсийг  минутад 120 удаа эргүүлэх боломжтой болж цагийн 10 км-ын хурдтай нисчээ. Жиффарын  дирижабль анхны нислэгээрээ 30 км-ын замыг туулсан байна. 1882 онд немец инженер Пауль Хенлейн  мөн ийм аппаратыг  дотоод  шаталтын хөдөлгүүрээр тоноглосон байна. 1883 онд ах дүү  франц Альбер ба Гастон Тиссандье нар дирижаблийг цахилгаан мотортой болгожээ.

Эх сурвалж www.zms.mn