Б.ДОЛЖИНЖАВ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид оролцож, мэдээлэл өглөө.Тэрээр “Сүүлийн гурван сард амбулаторийн үзлэгт томуу төст өвчний вирус буюу реновирус, энтеровирус бүртгэгдэж байна. Томуугийн вирус нь арванхоёрдугаар сарын дундаас эргэлтэд орж ирдэг.  Томуу төст өвчнөөсөө илүү их хоруу чанартай, олныг хамарч бүх насны хүмүүсийг өвчлүүлэх эрсдэлтэй байдаг гэдгийг санах хэрэгтэй.

Тийм учраас томуугийн улирал гэдэг нь илүү олныг хамарсан дэгдэлт хэлбэрээр, магадгүй цар тахал хэлбэрээр дэгдэх эрсдэлтэй учраас томуугийн вирусын халдвараас сэргийлэхийн тулд Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг сайтар хэрэгжүүлэх нь зүйтэй. Мөн бага насны хүүхдийг өвлийн улиралд дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, дархлааг нь дэмжих хэрэгтэйгээс гадна гарын ариун цэврийг сайтар сахиж, халдваргүйжүүлэх, амны хаалтыг тогтмол хэрэглэж заншихыг уриалж байна" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn