С.САРУУЛ

Гадаадын иргэн, харьяатын газрын https://evisa.mn/ сайтаар гадаадын иргэдийн виз зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах, оршин суух зөвшөөрлийн сунгалт, виз сунгалтын үйлчилгээг үзүүлж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн оны тавдугаар сараас хойш  11 улсын 7000 орчим гадаадын иргэнд 10 төрлийн үйлчилгээ үзүүлсэн байна.Тухайлбал, 2000 иргэнд бизнес олон удаагийн визийн зөвшөөрөл, 2,100 иргэнд олон улсын хилийн боомт дээр олгох жуулчин ангиллын визийн зөвшөөрөл, 800 иргэнд суралцах ангиллын визийн зөвшөөрөл олгосон байна. Мөн хөрөнгө оруулагч болон хөдөлмөр эрхлэгч 350 гаруй гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг сунгажээ.

Цахим үйлчилгээ нэвтэрснээр иргэд өөрийн хүссэн газраасаа интернэт ашиглан үйлчилгээ авах боломжийг олгож байна. Цахим үйлчилгээг авахдаа https://evisa.mn холбоосоор нэвтэрч, бүртгүүлэх бөгөөд програмд нэвтэрч зааврын дагуух мэдээлэлтэй танилцсаны үндсэн дээр үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг оруулж илгээх юм. Илгээсэн уг хүсэлтийг хүлээж авч, бичиг баримтын бүрдэл бүрэн тохиолдолд ажлын 3 хоногт багтаан визийн зөвшөөрлийн хариуг цахим хаяг болон мессежээр илгээнэ .

Эх сурвалж: www.polit.mn