Б.ОД

Баруун болон зүүн, төвийн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орох тул тариа ногоо цасанд дарагдаж болзошгүйг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа. Тодруулбал,  маргааш нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно.

Мөн  ирэх сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно. Эдгээр өдрүүдэд зарим газраар салхи түр зуур 16-18 секунд хүрч, шороон болон цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn