Европод коронавирусын хоёр дахь давалгаа эхэлж байна

0
хуваалцах
170
үзсэн

З.БАТЦЭЦЭГ

Дэлхийд коронавирусын халдвар авсан хүний тоо 32 сая 400 мянга болоод байна. Европод хоёр дахь давалгаа эхэлж байна. Европын холбооны эрүүлийг хамгаалах асуудлыг хариуцсан комиссар хэлэхдээ, хаврын оргил үзүүлэлт дахих магадлал их, улс орнууд дахин хорио цээрийн дэглэмд орох магадлалтай байна гэлээ. Англид сүүлийн нэг хоногт 6500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь урьд өдрийхтэй харьцуулбал бараг 500-гаар илүү байна. Францад нэг хоногт 16000 гаруй илэрч рекорд тогтоогоод байна. Ерөнхий сайд нь байдал онцгой байгааг хэллээ. Одоогоор зөөлөн хязгаарлалт тогтоогоод байгаа юм. Байдал хамгийн хүнд байгаа Марсельд маргаашнаас бүх баар, рестораныг хаах ба томоохон хотууд болох Парис, Лион, Бордод арваас илүү хүн нэг дор цуглахыг хоригложээ. Харин Израйльд эрс арга хатуу хэмжээ авч байна. Өнөөдрөөс эхлээд хоёр долоо хоногийн карантин зарлажээ. Ард иргэд нь гэрээсээ нэг км холдож болохгүй, зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан л ажиллах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn