С.САРУУЛ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараагдаж эхэлсэнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээ facebook, twitter, зарын зарим сайтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авах, барьцаалж зээл олгох, ногдол ашгийн мөнгийг шуурхай олгоход туслана гэх зэрэг худал мэдээ, мэдээлэл гарч байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүлээ. Тиймээс цахим орчинд тавигдаж буй мэдээ, мэдээллийг сайтар нягталж, эрх бүхий байгууллагаас гаргасан зөвлөмж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олон нийттэй харилцах алба, өөрийн хувьцааны данс нээлгэсэн үнэт цаасны компаниас 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн талаарх мэдээллийг тодруулж, өөрийгөө эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Эх сурвалж: www.polit.mn