С.САРУУЛ

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг 100 айл дахь үйлчилгээний хоёрдугаар байранд, мөн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Мишээл, Драгон, Дүнжингарав төвүүд дээр үзүүлж байна.Тэгвэл  улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор 2020 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс буюу ирэх Даваа гарагаас эхлэн нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр төвийн зургаан дүүрэг  дэх улсын бүртгэлийн хэлтэс, мөн өөрт ойр байрлах үйлчилгээний нэгдсэн төвд хандан  Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, лавлагаа, үйлчилгээг авах боломжтой боллоо. Иймд иргэд, аж ахуй нэгжүүд УБЕГ-ын 100 айл дахь үйлчилгээний 2 дугаар байранд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхгүй болсныг анхаарууллаа.

Эх сурвалж: www.polit.mn