Галзууралтай тэмцэх  олон улсын өдөр

0
хуваалцах
227
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд есдүгээр сарын 28-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Есдүгээр сарын 28-нд “Галзууралтай тэмцэх дэлхийн өдөр”-ийг  галзууралд хяналт тавих даяарчлалын эвслийн санаачилгаар эрүүл мэндийн олон байгууллагууд дэмжин 2007 оноос хойш тэмдэглэж иржээ. Домогт микробиологч  Луи Пастер  1895 онд нас барсан өдрийг нь энэ арга хэмжээг явуулах өдрөөр сонгожээ  Энэ өвчин ба түүний үр дагаварт олон нийтийн  анхаарлыг хандуулах үүднээс уг өдрийг тэмдэглэдэг бөгөөд гидрофобия гэж нэрлэгддэг  галзуу өвчин нь  цаг тухайд нь тусламж үзүүлэхгүй бол үхдэг  хамгийн өндөр төвшинтэй учраас халдварт өвчнүүд дунд онцгой байр суурь эзлэнэ. Галзуу өвчнөөр жилдээ дэлхийн 55000 хүн амиа алддаг байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

Хятад өнөөдөр Күнзы буюу үндэсний багш, Хятадын бүх иргэншилд  асар  их нөлөө үзүүлсэн эртний гүн ухаантны төрсөн өдрийг тэмдэглэж байна. Хятадууд энэ өдрийг 2500 гаруй жилийн өмнөөс тэмдэглэж иржээ. Таван буянд тулгуурласан  өөрийн бясалгал хүмүүжлийн зарчимд түүний  гүн ухаан нь оршино. Хятад гүн ухаантныхаа төрсөн өдрийг хоёр удаа тэмдэглэдэг.  Эхний есдүгээр сарын 28 нь барууны нарны хуанлигаар явагдан түүний сургаалын чухлыг  дурсан санахад зориулагджээ. Күнзийн хоёр дахь төрсөн өдөр нь дорны хуанлийн  найман сарын 27-нд тохиодог.

1618.09.28. 399 жилийн өмнө  Брюссель хотноо дэлхийн анхны ломбард нээгджээ. Ломбардууд нь  ямар ч орны эдийн засагт чухал үүрэгтэй бөгөөд  хүн төрөлхтний түүхэн дэх эртний санхүүгийн  байгууллага нь баян түүхтэй. Түүний тухай анхны бичмэл эртний грек, ромын эх сурвалжид байдаг. Гурван мянгаад жилийн өмнө Хятадад ломбардын зарчмаар ажилладаг  газар байсан гэдэг.

Эх сурвалж www.zms.mn