Б.ОЮУНЗУЛ

Холимог тулааны ноён оргил UFC-д тулалддаг анхны монгол тулаанч Д.Батгэрэл аравдугаар сарын 3-ны өдөр АНУ-д болох тэмцээнд оролцох хуваарьтай байсан ч өөрөөс нь хамааралгүй шалтгаанаар тулалдах боломжгүй боллоо. Цар тахлаас шалтгаалан Монгол Улс агаарын хилээ хаасан нь ийнхүү хуваариас хасагдах шалтгаан болсон байна. Хуваарь ёсоор бол Д.Батгэрэл ирэх сарын 03-ны өдөр Кайлер Филлипстэй тулалдах ёстой байжээ. Одоогоор түүний оронд хэн тулалдах, дээрх тулаан болох эсэх нь тодорхой болоогүй байна. UFC-н зарим төлөөлөгч, Кайлер Филлипсийн төлөөлөгчид тулааныг Д.Батгэрэлийг тулалдах боломжтой болтол хойшлуулах санал гаргасан ч UFC ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: www.polit.mn