Б.ОЮУНЗУЛ

“ӨГЛӨӨ” төслийг залууст улс төр, сонгууль, оролцооны талаар хараат бус, тэнцвэртэй мэдээлэл өгөх зорилгоор эхлүүлжээ. Энэ оны улсын их хурлын ээлжит сонгуульд “Дээлтэй саналаа өгье” уриалга гаргаж нэр дэвшигчдийн нэрийг эможи ашиглан бүтээж таах, “Залууст нэг санал байна” аяныг сошиал орчинд өрнүүлж залуусын дуу хоолойг нийгэмд хүргэсэн. Үүний үр дүнд сонгуулийн санал авах өдөр цаг агаарын байдал тааруу байсан ч залуучууд дээлтэй саналаа өгч өмнөх жилүүдээс илүү оролцоотой байж чадсан. Иймд “Өглөө” төслийг үргэлжлүүлэн аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд залуусын оролцоог дээшлүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд амьдарч байгаа орчныхоо төлөө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх “Асуудал өглөө” аянг эхлүүлжээ. Мөн “Шийдэж өглөө” буюу өөрсдийн санаачлагаар аймаг нийслэлдээ бүтээн байгуулалт хийсэн хүмүүсийг онцолж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn