Б.ОЮУНЗУЛ

Ирэх амралтын өдрүүдэд буюу 26-27-ны өдрүүдэд  Жаргалантын ам, Чингисийн хүрээ цогцолборт “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээнийг зохион байгуулана.Цар тахлын онцгой үе ч аялал жуулчлалыг сэргээхэд хэрэгтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулах нь зөв гэж тус газраас үзжээ. “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн хоёр дахь удаагаа энэ жил зохион байгуулагдах гэж байна. Хөл хорионы үеэр гаднын тамирчид оролцох боломжгүй. Тиймээс Олон улсын морьт харвааны холбоотой хамтарч онлайнаар зохион байгуулна. Есдүгээр сарын 26-ны өдрийн тэмцээнд дотоодын тамирчид оролцож, гурван төрлөөр аваргаа шалгаруулна. Шалгарсан есөн тамирчны оноолт, дүн, тэмцээнийх нь материал Олон улсын морьт харвааны холбоонд хүргэгдэж,  дүгнэгдэнэ гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn