Б.ОД

Мэдээлэл зүйн олон улсын 32 дугаар олимпиад  энэ сарын 13-23-нд Сингапур улсад онлайнаар зохион байгуулагдлаа. Манай улсаас оролцсон Сант сургуулийн сурагч А.Нямдаваа алтан медаль авчээ. Ингэснээр  манай улс мэдээлэл зүйн олон улсын олимпиадаас анхны алтан медалиа авч байгаа юм. Энэ олимпиадад манай улс 1991 оноос хойш оролцож гурван хүрэл, нэг мөнгөн медаль аваад байсан юм.  А.Нямдаваа 2019 онд Азербайжан улсын Баку хотноо болсон 31 дүгээр олимпиадаас мөнгөн медаль хүртэж байсан билээ.  

Эх сурвалж:www.polit.mn