З.БАТЦЭЦЭГ

Оросын хүүхэлдэйн кино “Алеша Попович ба Тугарин могой”-г буриад хэл рүү хөрвүүлжээ. Инстаграм дахь Moya_buryatiya хуудаст оруулсан бичлэгийн хэсгээс үзэхэд  хүүхэлдэйн киноны баатар Алеша Попович буриадын алдартай “Тоонот нютаг” дууг замын хүмүүст санал болгож дуулж байна. Хүүхэлдэйн баатар морь Юлий Алёшаг орчин үеийн дуу дуулсангүй хэмээгээд буриадын дуучин  Мэдэгмэ Доржиевын дууг санал болгож байна. Дараа нь тэд бүжиглэнэ. Цахим хэрэглэгчдэд энэ бичлэг таалагдаж “Баярлалаа сэтгэлээсээ инээлээ, сэтгэл сэргэлээ”, “Ач нар хэд хэдэн удаа үзлээ, орчуулж өглөө. Сэтгэлээсээ инээлээ. Ийм орчуулга их баймаар байна ядаж эх хэлээ сураг” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлжээ. 

Буриадын дуучин Мэдэгмэ Доржиева “Энэ дуу яаж бүтсэн, яаж шинээр орчин үеийн болгож дуулсанаа хуваалцсан байна.

 “Алеша Попович ба Тугарин могой”  хүүхэлдэйн кино нь “Мельница” студийн бүтээл бөгөөд “Гурван баатар” цувралын эхний анги юм. 2005 оны тавдугаар сард уг кинон дээр үндэслээд “1С” компани компьютерийн тоглоом бүтээж байжээ.

Эх сурвалж: www.polit.mn