Б.ДОЛЖИНЖАВ

Гадаадын иргэн, харьяатын газар  энэ оны эхний найман сарын байдлаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 16 улсын 127 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ.  Эдгээрийн дийлэнх нь ОХУ, БНХАУ, БНСУ, БНСВУ-ын иргэд байна.  Тэд оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацаа хэтрүүлсэн  гэсэн зөрчил гаргажээ. Тухайлбал, ОХУ-ын иргэн түр ирэгч визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 20 жил хууль бусаар амьдарсан  байсан аж. Дээрх иргэдэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлөөс хамааран 1-10 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй юм.

Эх сурвалж:www.polit.mn