Б.ДОЛЖИНЖАВ

УОК-ын Шуурхай штаб болон Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар манай улс 81 улсаас 22191 иргэнээ эх оронд нь авчирсан байна. Үүний 15685 нь тусгай үүргийн нислэгээр, 6496 нь авто замаар иржээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа Унгар улсын их дээд сургуулийн 120 гаруй монгол оюутныг өнөөдрийн Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр явууллаа. Энэ  нь Монгол Улс болон Унгар улс хооронд зорчигч тээврийн хамгийн анхны нислэг үйлдэгдсэн гэдгээрээ онцлогтой.  щТусгаарлах байрны нөөцийг харгалзан үзэж есдүгээр сард нислэг нэмэх эсэх асуудлыг шийднэ гэдгийг өмнө нь хэлж байсан. Тэгвэл  энэ сарын 28-нд  Казахстан улсын Алматы хот руу "Хүннү Эйр" компанийн тусгай үүргийн онгоц нисэхээр болсон. Түүнчлэн энэ сарын 29-нд байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаадын 200 орчим иргэнийг тусгай үүргийн нэмэлт нэг нислэгээр авч ирэх шийдвэр гарсан. Эдгээр иргэдийг Рамада, Новотел зочид буудалд тусгай үнээр тусгаарлах ажлын бэлтгэл ажлыг хангаж байна" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn