Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас коронавирусын  халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ өглөө. Энэ сарын 21-22-нд  манай улс 1406 хүнд шинжилгээ хийхэд  энэ сарын 17-нд Хонгконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн эмэгтэйгээс халдвар илэрсэн байна. Батлагдсан 313 тохиолдлоос  302  нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 11 хүн эмчлүүлж байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  "Манай улс  энэ оны нэгдүгээр сарын 8-наас   өнөөдрийг хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 66549 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийж, 313 тохиолдлыг илрүүлэн баталгаажуулсан. Халдвар авсан хүмүүсийн дундаж нас 28 байна. Хүйсээр ангилбал,  214 нь эрэгтэй,  99 нь эмэгтэй байна. Дэлхий дээр коронавирусын халдвар авсан хүмүүсийг хүйсээр ангилж харахад эрэгтэйчүүд илүү өвчилсөн гэсэн судалгаа гарсан. Энэ судалгаа манай улсад ч адил байгааг дээрх мэдээлэл харуулж байна" гэж ярилаа.

Эх сурвалж:www,polit.mn