Л.ХЭРЛЭН

 

МАХН-ын Бага чуулганы Х хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааныг   МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  нээж,  УИХ-ын ээлжит сонгуульд хийсэн намын гишүүдийн  дүгнэлтийг хэлэлцэв.

Үүний дараа Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын явц,  нэр дэвшүүлэх асуудлыг  хэлэлцэж эцэслэжээ. МАХН-аас энэ удаагийн орон нутгийн сонгуульд  АН, ШИНЭН-тай хамтран  оролцохоор санамж  бичиг байгуулсан бөгөөд 555 хүнийг нэр дэвшүүлсэн байна.

Бага чуулганаар хэлэлцсэн гол асуудлын нэг нь ирэх онд  МАХН-ын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан  тус намын Хэрэг эрхлэх газар,  гишүүд, дэмжигчдийн дунд болон Монгол Улсын хэмжээнд  зохион байгуулах үндэсний хэмжээний томоохон ажлын  төлөвлөгөө, дэс дарааллыг  хэлэлцэн  байр сууриа нэгтгэжээ.  Бага чуулганы гишүүдээс гаргасан  саналыг нэгтгэн,  Ажлын  дэд хэсгүүдийг гаргах,  намын  Их хуралд  оруулах асуудлыг багцлах  бөгөөд  удахгүй хэвлэлийн хурал  зохион байгуулж олон нийтэд мэдээлэл хүргэх  юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.23 ЛХАГВА № 184 (6409)