Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ-ын агаарын тээврийн компани Беларусь, Казакстан, Киргиз, Өмнөд Солонгосын нислэгээ сэргээж буйгаа өчигдөр зарлалаа. Тус улсын Засгийн газрын хэвлэл “Дээрх муж улсын иргэд болон оршин суух зөвшөөрөл эзэмшигчид ОХУ-руу нэвтрэх боломжтой. ОХУ-ын иргэд ч эдгээр муж руу зорчих эрхтэй боллоо. Дээрх улс руу долоо хоногт нэг удаа ниснэ” гэж мэдэгдсэн юм.  Какакстаны Нурсултан, Киргизийн Бишкек, Беларусийн Минск хот руу өнөөдрөөс эхэлж нислэг үйлдэж эхэллээ. Харин  Солонгосын Сөүл хот руу энэ сарын 27-ноос нисч эхлэх юм байна.

Энэ сарын 18-нд хийсэн коронавирусын хямралын эсрэг уулзалтын дараа ОХУ-ын агаарын компаниуд нислэгээ сэргээхээр шийджээ. Орос коронавирусын тархалтаас үүдэн гуравдугаар сарын сүүл үеэс гадаадын орнуудын нислэгээ зогсоож, өөрийн орны иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчирч байсан юм.  Өмнө нь наймдугаар сарын 1-нээс Их Британи, Танзани, Туркын нислэгээ, наймдугаар сарын 15-нд Швейцарийн нислэгээ сэргээгээд байсан юм.

Эх сурвалж:Tass