С.САРУУЛ

Иргэд хөнгөлөлттэй эмээ бүх шатны эмнэлгийн эмчээр жор бичүүлж, дурын эмийн сангаас авахаар боллоо.Үүний тулд зөвхөн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байхад л болох юм.

Энэ оны 4-6 дугаар сард эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийн эх үүсвэрийг  нэмэгдүүлж, уг нэмэгдэл төсвийг тухайн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх эмийн сангуудад ижил хэмжээгээр хуваарилах зарчим баримтлан, төсвийн сарын шинэчилсэн хуваарийг баталжээ. Эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийг нэмэгдүүлсэнтэй холбоотой өрх сум тосгоны эрүүл мэндийн төвүүд болон даатгалын гэрээ бүхий эмийн сангууд нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг иргэд, даатгуулагчдад тэгш, хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх юм.

Эх сурвалж: www.polit.mn