Т.САЙХАН

Өвөрмонголын дунд сургуулийн хичээлийг монгол хэлээр бус хятад хэлээр зааж эхэлснийг эсэргүүцсэн тэмцэл олон улсын анхаарлын төвд байна.  Ялангуяа энэ асуудалд Монгол Улс ямар байр суурьтай байх вэ гэдгээс олон зүйл шалтгаалж мэднэ.  Тодорхой бүлэг хүмүүс жагсаал, цуглаан зохион байгуулж эх хэлнийхээ төлөө тэмцэж байгаа ч  Монгол Улсын төр засгийн түвшинд энэ талаар албан ёсны  байр суурь илэрхийлсэнгүй. 

БНХАУ-ын сайд Ван И манай улсад айлчилж,  Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхсан.  Энэ талаар албаны мэдээлэл хөвөрсөн, албан бусаар  Ерөнхий сайд  У.Хүрэлсүх эх хэлний талаар байр сууриа илэрхийлсэн гэх мэдээлэл цахим орчинд тархлаа. 

Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ван И-д хандан "Өвөрмонголд үүсээд байгаа нөхцөл байдалд би санаа зовниж байна. Монгол хэл бичиг бол бидний үнэт зүйл. Та бүхэн хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна. Дэлхий даяар тархсан Монголчууд үүнд маш эмзэг хандаж байна" гэжээ.  

Энэ  бол албан бусаар явж буй тайлбар.  Хэрэв Ерөнхий сайд У.Хүрэлсүх ингэж хэлсэн бол түүний хариуд  БНХАУ-ын сайд Ван И юу гэсэн юм.   Энэ хариулт л олон улсын түвшинд анхаарал татахаар байна. 

Эх сурвалж:www.polit.mn